Япон Украинд нарны зайгаар ажилладаг гэрэл илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Япон улс Украины эрчим хүчний хангамжийг дэмжих зорилгоор 2.57 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши мэдэгджээ.

Украинд тусламж болгон нийт 2.57 сая ам.долларын үнийн дүн бүхий цахилгаан үүсгүүр болон нарны зайгаар ажилладаг гэрэл илгээх гэнэ. Өвлийн хүйтэн хаяанд ирж, өдөр богиносож буй энэ үед Украины ард иргэд цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудалтай тулгарч байна. Тиймээс энэхүү тусламж ихээхэн ач холбогдолтой гэж Хаяши онцолжээ. Тэрбээр Япон олон улсын хамтын нийгэмлэг болон “Их 7” бүлгийн орнуудтай хамтран Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно гэж мэдэгджээ.

Энэ сарын 18-нд Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль тус улсын эрчим хүчний дэд бүтцийн 50 орчим хувь ашиглалтаас гарсан тухай мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top