Туркийн парламент Финландыг НАТО-д элсүүлэхийг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

Туркийн Үндэсний их хурал /парламент/ Финландыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр, Финланд Умард Атлантын эвсэлд бүрэн эрхт гишүүнээр элсэх эрх зүйн үндэс бүрдэж байна.

Турк нь Хельсинкийн НАТО-д элсэх өргөдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байсан билээ. Унгар улс энэхүү үйл явцыг мөн удаашруулж байсан ч энэ сарын 27-нд протоколыг соёрхон баталсан билээ. Ингэснээр, НАТО-ийн бүх гишүүн орнууд Финландыг өргөдлийг дэмжлээ.

Туркийн хууль тогтоогчид Турк, Финландын харилцааны өнөөгийн үе шатанд терроризмтой тэмцэх тал дээр ноцтой асуудал байхгүй гэж онцолсон байна. Харин Финландтай хамт өргөдлөө өгсөн Шведийн хувьд Турктэй гарын үсэг зурсан санамж бичгийн заалтуудыг хэрэгжүүлээгүй тул эвслийн гишүүн болоход бэлэн бус гэж Туркийн парламентын гишүүд үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top