Финланд АНУ-ын цөмийн зэвсгийг байршуулахгүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 20

Финландын эрх баригчид нутаг дэвсгэртээ АНУ-ын цөмийн зэвсэг байршуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Финландын Ерөнхий сайд Петтери Орлогийн мэдэгдсэнээр, НАТО өөрөө цөмийн хүчийг тогтоон барьдаг тул Финландын нутаг дэвсгэрт АНУ-ын цөмийн зэвсгийг байршуулах шаардлага байхгүй гэжээ. Аюулгүй байдлыг хангахад НАТО-оос эвслийн хэд хэдэн гишүүн оронд байрлуулсан цөмийн зэвсэг нь хангалттай гэж тэрбээр онцолсон байна.

АНУ нь “Nuclear Sharing” хөтөлбөрийн хүрээнд НАТО-ийн гишүүн орнуудад цөмийн зэвсгээ байршуулдаг. Эл хөтөлбөрт нэгдэх хүсэлтээ Польш улс гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top