Их Британи зэвсэгт хүчинд нь нүүрлэх аюулыг багасгах зорилгоор бусад улс орны хиймэл дагуулуудын ажиллагааг сарниулах эсвэл хааж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Хааны нисэх хүчин 2025 онд “дайсны хүчийг тогтоон барих” системийг ашиглаж байжээ. Энэхүү системийг Лондонгийн зүгээс дайсагнасан гэж үздэг улс орнуудын хиймэл дагуулууд Их Британийн цөмийн зэвсэг бүхий шумбагч онгоцнуудыг хөдөлгөөнийг хянах, тусгай хүчнийг дайчилсан цэргийн нууц ажиллагааг илчлэхээс сэргийлэхэд ашигладаг байна.
Хиймэл дагуулын эсрэг систем бусад орнуудад ч байдаг болохыг ВВС тодруулжээ.
Энэ сарын 23-нд Их Британийн батлан хамгаалах яам тус улсын хиймэл дагуулуудыг хамгаалах, сансарт давшилтын үүрэг гүйцэтгэх анги байгуулсан тухай мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн, АНУ-ын нисэх хүчний сайд Трой Мейнк АНУ сансрын уудмыг хянах зэвсгийг дэлхийн тойрог замд гаргасан тухай мэдээлж байсан билээ. Үүний хариуд ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.Захарова ОХУ сансрын уудамд зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэх зорилгоор бодит арга хэмжээг шуурхай авна гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )