ОХУ-д стратегийн бус цөмийн зэвсэг хэрэглэх сургуулилтын эхний үе шат эхэлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаалын дагуу Цэргийн өмнөд тойрогт ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын удирдлага дор стратегийн бус цөмийн зэвсгийн сургуулилтын эхний үе шат эхэллээ гэж мэдэгдэлд дурдсан байна.
Цэргийн өмнөд тойргийн пуужингийн анги нэгтгэлүүд оператив тактикийн пуужингийн “Искандер” комплексын пуужинг харвахад бэлдэх сургуулилтыг хийж байгаа бол Агаар сансрын хүчний бие бүрэлдэхүүн хэт авиан “Кинжал” ыг комплексыг цэнэглэх, харуулын бүсэд байрлалаа эзлэх зэрэг сургуулилтыг гүйцэтгэж байна.
Сургуулилтыг өрнөдийн орнуудаас гаргаж буй өдөөн хатгасан мэдэгдлүүдэд хариу болгож явуулж байна гэж мэдэгдэлд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )