“АНУ-ын стратегийн хүчин цөмийн зэвсэгтэй хэд хэдэн гүрний, ялангуяа цөмийн зэвсгийн хамгийн их нөөцтэй Орос, Хятадын, стратегийн довтолгоог нэгэн зэрэг тогтоон барих чадвартай байх ёстой” гэж АНУ-ын Цэргийн сайдын цөмийн тогтоон барих, хими болон биологийн зэвсгээс хамгаалах бодлого, хөтөлбөрүүдийн асуудал эрхэлсэн туслахын албан тушаалд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр дэвшүүлсэн Роберт Кадлек мэдэгджээ.
“Намайг энэ албан тушаалд томилохыг дэмжсэн тохиолдолд болзошгүй дайснуудаа тогтоох барих чадвараа хадгалахын тулд Энэтхэг, Номхон далайн бүс нутагт АНУ-ын цөмийн зэвсэгт хүчнийг байрлуулах шаардлагатай эсэх талаар би яамныхаа мэргэжилтнүүд болон холбоотнуудынхаа төлөөлөгчидтэй зөвлөлдөнө” гэж тэрбээр Америкийн хууль тогтоогчдын асуултуудад бичгээр хариулт өгөхдөө тэмдэглэсэн байна. “Хятадын цөмийн зэвсэгт хүчний өсөлтийн хурд АНУ-ын хүлээлтээс давсан. Ази дахь холбоотнуудаа цөмийн шүхрээрээ цаашид ч хамгаалахад АНУ бэлэн байгааг харуулахын тулд нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг ч бас авч хэлэлцэнэ” гэж Роберт Кадлек онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )