Цөмийн зэвсгийг хорогдуулах талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 14

АНУ ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр цөмийн зэвсгийг хорогдуулах талаар Орос, Хятад болон БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены бичгээр гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. Японы атомын бөмбөгдөлтөд өртөгсдийн “Хиданкё” нийгэмлэгийг энэ оны Нобелийн энх тайвны шагналаар шагнасантай холбогдуулан Америкийн төрийн тэргүүн бичгээр мэдэгдэл гаргасан байна.

“Дэлхийг цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүй үүрд ангижруулах өдөрт хүрэх замдаа дэлхийн хамтын нийгэмлэг ахиц дэвшил гаргах ёстой. АНУ цөмийн аюул заналхийллийг бууруулахын тулд Орос, Хятад, Умард Солонгостой ямар нэгэн урьдчилсан болзогүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Цөмийн зэвсгийн нөөцийг багасгахад гарах ахиц дэвшлийг сааруулах нь манай улсуудад ч, нийт дэлхий дахинд ч ашиггүй юм” гэж Америкийн ерөнхийлөгчийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Цөмийн зэвсгээс ангид дэлхий болоход чиглэсэн хүчин чармайлт гаргаж байгаа Японы атомын бөмбөгдөлтөд өртөгсдийн “Хиданкё” нийгэмлэгийг энэ оны Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм.

Л.Батбаяр 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Их мэдэгч(103.212.116.65) 2024 оны 10 сарын 16

Худлаа худлаа. Энэ зөнөгийн мэддэг зүйл эрт дууссан. Оронд нь нэг зальтай шинжийн халтар хүүхэн их аылгүйтэж байгаа. Цөмийн зэвсгээ эцсийн чадлаараа хөгжүүлж байна. Гэхдээ оросууд украйн, ёвропын 2 хотод жижигхэн бөмбөг хаях цаг ойртож байна. Харин янкууд япон шиг цагаан тугаа өргөх үгүйг чи бид хоёр таахгүй иум байна

0  |  0
Зочин(202.126.91.199) 2024 оны 10 сарын 16

Англи , Франц , Израйлаа орхисон байна !!!

3  |  0
Зочин(103.212.117.47) 2024 оны 10 сарын 16

Зөнөг үхэхийнхээ өмнө ухаарч байгаа юм байх даа

3  |  0
Top