АНУ цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх эсэх асуудлыг ойрын үед хэлэлцэхэд хүрнэ гэж АНУ-ын Зэвсэгт хүчний стратегийн командлалын газрын тэргүүн, генерал Энтони Коттон Вашингтоны Стратегийн болон олон улсын судалгааны төвд мягмар гарагт болсон семинар дээр мэдэгдсэн байна.
“Бодит байдал дээр манай болзошгүй хоёр дайсан Орос, Хятад болон гуравдагч талуудад эрсдэл үүсгэхэд одоо байгаа хүчин чадал маань хангалттай юу гэсэн асуудлыг бид нухацтай хэлэлцэхэд хүрнэ” гэж Коттон хэлжээ. The Wall Street Journal сонины арваннэгдүгээр сарын 14-ны дугаарт гарсан нийтлэлд АНУ-ын дараагийн ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах магадлалтай байгаа тухай тэмдэглэсэн байна. 2025 оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа орох Трампт гурван төрлийн цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх хэд хэдэн бэлэн хувилбар байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Оркуудын хаан халзан путлёр дэлхий дахиныг цөмийн пуужингаар айлгаад сүрдүүлээд заналхийлээд эхэлсэн байгааг яаж ойлгох вэ, түүний хажууд зэвсгийн тоо хэмжээ ярих бол байх л зүйл шд. Тийм үү, эрүүл ухаантай эрх чөлөөнд дуртай хэн бүхэн тийм л гэнэ. За ийм л байна, харьцуулаад сайн бод.
хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан АНУ нь дэлхийн 3-р дайныг дэгдээх гэж байгааг хэрхэн ойлговол зохих вэ ?