Украинд бүрэн төгс цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломж байхгүй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

 

Украин улсад бүрэн төгс цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломж байхгүй хэдий ч “бохир цөмийн бөмбөг” хийх чадвартай юм гэж Украины ерөнхий сайд асан Николай Азаров мэдэгдсэн байна.

“Манайд атомын цахилгаан станцуудад ашигласан түлшний цацраг идэвхт хаягдал байгаа. Тэд энэ хаягдлаар их бууны сум болон тэсрэх бөмбөг цэнэглээд ашиглах боломжтой. Энэ нь цацраг идэвхт хордолт үүсгэнэ. Ийм бохир бөмбөг хийх боломж их байгаа” гэж тэр "Известия" сонинд нийтлүүлсэн тайлбартаа тэмдэглэжээ.

Америкчууд хориглохгүй л бол Украины эрх баригчид юу ч хийж мэднэ гэж Азаров онцолсон байна. Түүний хэлснээр, Украин цөмийн зэвсгээс татгалзсаны дараа ч цөмийн салбарын судалгааг үргэлжлүүлэн хийж иржээ. “Киев хотод байрлах туршилтын нэг цөмийн реактор байгаагаас гадна Харьковт бас туршилтын цөмийн реактор байгаа. Харьковын реактор бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн гэж сонссон. Киевийн реактор ч ажиллагаагүй болсон. Ер нь Украин улсад бүрэн төгс цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломж байхгүй” гэж Азаров цохон тэмдэглэжээ.

Л.Батбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top