Туркийн Үндэсний их хурлын /парламент/ гадаад бодлогын комисс Финландыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон батлан тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхий ассамблейд хэлэлцүүлэхээр шилжүүлжээ.
Үүнээс өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсын парламент Финландыг эвсэлд элсэх өргөдлийг соёрхон батлан үйл явц эхэлсэн тухай мэдэгдэж байсан юм. Эрдоганы гарын үсэг зурсан протоколыг Туркийн парламентын тэргүүлэгчдэд өргөн барьсан тухай TRT Haber мэдээлжээ.
Финланд, Швед 2022 оны тавдугаар сарын 17-нд Умард Атлантын эвсэлд нэгдэх өргөдлөө өргөн барьсан билээ. Гишүүнээр элсүүлэх протоколыг НАТО-ийн гишүүн 30 орноос Турк, Унгар хоёр улс соёрхон батлаагүй байгаа юм. Будапешт, Анкара одоогоор зөвхөн Финландын өргөдлийг батлахад бэлэн буйгаа мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )