Финландад Волдеморт нэр өгөхийг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

Финландад хүүхдүүдэд Волдеморт нэр өгөхийг хоригложээ.

“Yle” хэвлэлд мэдээлснээр, Хууль зүйн яамны дэргэдэх нэр батлах комисс хориотой нэрсийн жагсаалтыг гаргажээ. Үүнд Элдорадо, Иисүс, Тефлон, Сенатор, Глитч, Куккубо болон “тийм”, “ширээ”, “дугуй” гэсэн утга бүхий нэрс орсон байна. Тус комисс эдгээр нэрийг эзнийгээ доромжлолын хохирогч болгоно гэж үзжээ. Нэрсийг жагсаалтыг Дижитал болон хүн амын мэдээллийн агентлаг батлах ёстой гэнэ. Финландад Оливиа, Лео гэсэн нэр хамгийн түгээмэл нэрд тооцоогддог байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.198) 2024 оны 02 сарын 16

Финланд бол хүний эрхийг боож хаасан улаан коммунист орон болжээ.

0  |  0
Top