Финландын Дотоод хэргийн сайд Мари Рантанен Оросоор дамжин урсах цагаачдын урсгал тасрахгүй бол Оростой залгаа хилээ бүрэн хаана гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр ОХУ-ын эрх баригчдыг цагаачдыг хил дээрээ авчирч байна гэж буруутгасан байна. Энэ үйл явдал үргэлжилсээр байвал Финланд зүүн хилээ бүрэн хаахаас өөр аргагүйд хүрч байгаа аж.
Финланд Оростой хиллэх нэмэлт гурван шалган нэвтрүүлэх цэгийг хааж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )