Ажил хаялтын улмаас “Thunderbolts” киноны зураг авалт хойшилжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

 

Кино зохиолчдын ажил хаялтын улмаас “Marvel Studios” кино студи “Thunderbolts” киноныхоо зураг авалтыг хойшлуулахад хүрчээ.

“Deadline” порталд мэдээлснээр, зураг авалтыг ажил хаялт дуусах хүртэл хойшлуулаад байна. Зураг авалт Атланта хотод гурван долоо хоногийн дараа эхлэх ёстой байжээ. Үүнээс өмнө тус кино студи “Blade” кино болон “Wonder Man” цувралын зураг авалтыг мөн хойшлуулжээ. АНУ-д энэ сарын 2-оос хойш кино зохиолчид сүүлийн 15 жилд анх удаа ажил хаялт зарласан билээ. Тэд “Netflix”, “Amazon”, “The Walt Disney”, “Paramount” болон “Apple TV” компанитай шинэ гэрээ байгуулах, ажлын хөлсөө нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлах шийдвэр гаргасан байна.

АНУ-д кино зохиолчид 2007 онд мөн ажил хаялт зарлаж байсан ба 100 үргэлжилсэн ажил хаялтын улмаас кино урлагийн салбарт гурван тэрбум ам.долларын хохирол учирч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top