Холливудын нэрт жүжигчин Алек Болдуин “Rust” киноны зураг авалтын үеэр санамсаргүй сум алдаж, оператор эмэгтэйн аминд хүрч, найруулагчийг шархдуулжээ.
Нью Мексико мужийн Санта Фед болсон зураг авалтын үеэр ашигласан буу сум алдаж, найруулагчийн эгэмд онож, шархдуулсан бол 42 настай оператор Алина Хатчинс хүнд шархдаж, нисдэг тэргээр Албукерк хотын эмнэлэгт аваачсан ч амийг нь аварч чадаагүй байна.
Алек Болдуин /68 настай/ сургуулилтын сумтай буугаар буудсан бөгөөд буу санамсаргүй галд алдсан болохыг Санта Фегийн цагдаагийн алба мэдээлжээ. Түүний эсрэг эрүүгийн гэмт хэрэг үүсгэхгүй ч хэргийг шалгаж байна. Сум алдсан нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан уу эсвэл буу гэмтэлтэй байсан эсэхийг тодруулж байна. Зураг авалтыг зогсоогоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
Surguulaltin sum hun alah chadaltai gej u?