“Warner Bros. Discovery” студи “Paramount”-тай нэгдэх үү

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 21

 

“Warner Bros. Discovery” компанийн ерөнхий захирал Дэвид Заслав “Paramount Global” ерөнхий захирал Боб Бакиштай уулзан, хоёр компанийг нэгтгэх боломжийн талаар санал солилцжээ.

CNN агентлагийн мэдээлснээр, тус хоёр компани нэгдсэнээр энтертаймэнтын болон мэдээллийн салбарт Warner Bros., Paramount, CNN болон CBS зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компаниудыг багтаасан аварга том компани гарч ирэх юм. Ингэснээр контентын салбарт түрэн орж ирж буй Цахиурын хөндийн технологийн аваргуудтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой болно гэж ажиглагчид үзэж байна.

Гэсэн хэдий ч тус хоёр компани нэгдсэнээр эрх тэгш оролцогчид болж чадахгүй гэж шинжээчид онцолжээ. Учир нь Warner Bros. Discovery компанийн зах зээлийн үнэлгээ 29 тэрбум ам.доллар бол “Paramount Global” компани дөнгөж есөн тэрбум ам.доллароор үнэлэгддэг байна. Хэрэв хэлэлцээ амжилттай болбол “Warner Bros.” компани “Трансформер”, “Терминатор”, “Биелэгдэшгүй даалгавар”, “Мэлхий нинжа” зэрэг франчайзуудын эрхийг авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top