Жүжигчин Роберт Паттинсоноос коронавирус илэрчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Холливудын жүжигчин, “Бэтмен” киноны гол дүрд тоглож буй Роберт Паттинсоноос коронавирус илэрсэн байна.

Улмаар Уорнер Брос студи “Бэтмен” киноны зураг авалтыг түүнийг эдгэх хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Өдгөө 34 настай түүний биеийн байдал тогтвортой, өндөр халуурах шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлж байна.

Ийнхүү “Бэтмен” киноны зураг авалт энэ жил гурав дахь удаагаа хойшилж буй нь энэ юм.

“Бэтмен” кино ирэх 2021 оны аравдугаар сард гарах товтой байгаа ч олон удаа хойшилсноос шалтгаалан товлосон хугацаандаа гарах боломжгүй байгаа аж.


Эх сурвалж: The Guardian

 

 

Top