Хүчирхийллийн хэргээр холбооны шүүхээс 23 жилийн ял сонссон Холливудын кино продюсер Харви Вайнштейнд хүчирхийлүүлсэн гэх зургаан гомдлыг шалгаж байгаа аж.
Дээрх хэрэг нь Лос Анжелес хотод 2004-2013 онд үйлдэгдсэн бөгөөд нийт гурван эмэгтэй Лос Анжелес хотын тойргийн шүүхэд өргөдөл гаргасан байна.
Лос Анжелес хотын тойргийн прокурорын газар энэ хэргийг нэмж шалгаж байгаа талаар Reuters агентлаг мэдээллээ.
Хэрэв дээрх зургаан хэргийг үйлдсэн гэдэг нь шалгалтаар тогтоогдвол түүний хорих ял 140 жил болж нэмэгдэх юм.
Өдгөө 68 настай Холливудын продюсер асан Харви Вайнштейн 2013 оноос эхлэн хүчирхийллийн хэргээр шалгагдаж эхэлсэн бөгөөд 2017 оноос түүнд хүчирхийлүүлсэн гэх жүжигчид олны өмнө ил болсноор 2018 онд баривчилсан юм.
Улмаар энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр түүнд 23 жилийн хорих ял оноосон билээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 0 )