“Ахмад Америк” киноны жүжигчин төрсөн эхийгээ хороожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 02

Марвел зурагт номоос сэдэвлэсэн “Ахмад Америк: Анхны өшөө авагч” кинонд жижиг дүр бүтээсэн Молли Фицжеральд төрсөн эхийгээ хороосон хэргээр баричвлагджээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр түүнийг 68 настай төрсөн эхээ санамсар, болгоомжгүй байдлаас болж хороосон гэх үндэслэлээр хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт холбогдуулан баривчилсан байна.

Хэрэг явдал гарах үед Молли Фицжеральд ээжтэйгээ маргалдаж, гар хүрж байсан гэдгийг гэрчүүд мэдээлжээ.

Өдгөө 38 настай Молли Фицжеральд Холливудад кинонд тоглох мөрөөдөлтэй ч кино продакшн болон кино найруулагчдад төдийлөн хараанд өртдөггүй байжээ. Улмаар хийх ажил олдохгүй болсон тул Канзас дахь ээжийнхээ байшинд ирж төвхнөөд байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(172.58.227.74) 2020 оны 01 сарын 03

Aluurchin!

0  |  0
Top