Рассел Кроу 7000 хүнтэй хамт дугаарлаж, вакцинаа хийлгэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 14

Холливудын нэрт жүжигчин Рассел Кроу коронавирусний эсрэг вакцин хийлгэхээр 7000 хүнтэй хамт дугаарласан тухай өөрийн твиттертээ жиргэжээ.

“Бүтэн сайныг хэрхэн өнгөрүүлсэн тухай. Анхны тунгаа хийлгэхээр 7000 сайхан хүмүүстэй хамт дугаарлаж зогсов” гэж тэрбээр бичсэн байна.  

Жүжигчин ямар вакцин хийлгэснээ тодруулаагүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, одоогийн байдлаар дэлхий дахинд нийт 186.6 сая, Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, 187.2 сая хүн халдвар авч, дөрвөн сая гаруй хүн амиа алдаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top