Холливудын жүжигчин Мила Кунис, Эштон Кутчер нар Украины дүрвэгсдэд зориулж, 30 сая ам.долларын хандив цуглуулаад байна.
Хосуудын уриалгыг дэмжиж, нийт 65 мянга гаруй хүн хандив өргөжээ. Мила Кунис хэдийгээр хандив нь Украин дахь хямралыг шийдэхгүй ч тодорхойгүй байдалд алхан орж буй олон хүнд “зөөлөн буулт” хийхэд нь туслах болно гээд хандив өргөсөн бүх хүнд талархал илэрхийлжээ.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойших хугацаанд Украины гурван сая гаруй иргэн дүрвээд байна.
Мила Кунис Украины Чернивцы хотод 1983 онд төржээ. Долоон настайдаа ирээдүйн алдартай жүжигчин эцэг, эхийн хамтар АНУ-д шилжин суурьшжээ.
Кунис, Кутчер хоёроос гадна Райан Рейнолдс зэрэг жүжигчид хандивын аян эхлүүлээд байгаа бол загвар өмсөгч Жижи Хадид сарын орлогоо хандивласан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Yun abilga yamar Mongol uls bish
Family guy iin Meg shuu dee.
Юу ч цуглуулах хэрэггүй авилага гээд 95% идчих нь