Италийн Бари хотын цагдаа нар нэгэн эмнэлгийн гадаа хулгайлагдсан автомашиныг үлдээсэн байхыг илрүүлжээ. Ингэхдээ хулгайчид уучлал хүссэн зурвас суудал дээр нь үлдээсэн байсан гэнэ.
Энэ сарын дундуур хулгайлагдсан автомашины эзний охин өөрийн Facebook-ээр дамжуулан энэхүү автомашин нь склероз өвчнөөр шаналж буй ээжийнх нь цорын ганц тээврийн хэрэгсэл байсан гээд Fiat Doblò маркийн машин нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглогдсон гэж онцолсон байна. Тэрбээр машиныг нь эргүүлж өгөхийг хүссэн байна. Түүний пост олны анхаарлыг татсан бөгөөд хулгайчдад ч хүрсэн болж таарав. Хэдхэн хоногийн дараа машиныг олсон бөгөөд урд суудал дээр нь “Бидэнд ч зүрх бий. Уучлаарай, таны өвчний талаар мэдсэнгүй” гэсэн зурвас үлдээсэн байжээ.
Автомашины эзний гэр бүл энэ явдлын дараа орон нутгийн буяны байгууллагад зориулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан автомашин худалдан авах зорилгоор хандив цуглуулж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Оффшорчид луйвардсан мөнгөө буцааж Монгол улсдаа өгөөчээ.
Манай Монголын төрд гарсан том хулгайчууд энэ үйл явдалыг дууриаж хулгайлсан хөрөнгө мөнгөө буцааж улс эх орныхоо өрийг дарж иргэдээсээ уучлал гуйгаасай.
ymar hoorhon yum be.setgel hodolchihloo.uilah nee bi
Өө.энэ чинь их ухамсартай хүнлэг хулгайч бна.Энэ хулгайчийг Монголд уриад ЗГаа удирдуулвал хүн чанар нь зулгааж манай улсын хөрөнгө үрэгдэхгүй юм бна гүү
Манай одооныхоос л ухамсартай ху юм байна манайх ч бас тийм байсан биз хаяагаа хадрахгүй харснаа авахгүй гээд бас зүрх байсан юм шиг