Их Британиас Хятадын Чунчин хотод суугаа Ерөнхий консул Стивен Эллисон Хятад улсад баатар болоод байна.
61 настай дипломатч амралтын өдөр Чунчин хот орчим голын эргээр алхаж байхдаа нэгэн эмэгтэй гол руу халтирч унахыг харжээ. Эмэгтэй түргэн урсгалтай гол дагуу урссан байна. Эллисон гол руу үсрэн орж, эмэгтэй рүү сэлж очин, тэдэн рүү шидсэн аврах цагиргийн тусламжтай эмэгтэйг эрэг рүү гаргаж, аварсан байна. Дипломатч бэлтгэгдсэн биатлонич байжээ.
24 настай оюутан бүсгүйн ар гэрийнхэн талархан илэрхийлэн, гэртээ урьсан гэж Ерөнхий консул ВВС агентлагт ярьжээ.
БНХАУ, Их Британийн харилцаа сүүлийн нэг жилд Хонконг, “Huawei” компани болон коронавирусний цар тахлын улмаас эрс муудсан билээ. Гэхдээ Эллисоныг хятадууд баатраар өргөмжлөн, “ах” хэмээн өөриймсгөөр нэрлэх болсон байна. Хятад улсад гаднын иргэнийг “ах” хэмээн хүндэтгэх нь бараг үгүй гэнэ.
Түүний энэ баатарлаг үйлдлийг харуулсан дүрс бичлэг нэг сая гаруй хандалт авчээ.
Сэтгэгдэл ( 3 )
ИЙМ ОЛОН ХҮН ЗУГААЛДАГ ГАЗРАА ХАМГААЛАЛТ ХИЙХЭД ЯАДАГ ЮМ БЭ. МАШ НАРИЙХАН ГҮҮРТЭЙ, ХАМГААЛАЛТ БАЙХГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА. ХАМГААЛАЛТ ХИЙХГҮЙ БОЛ ЦААШДАА Ч ХҮН УНАЖ МЭДЭХЭЭР БАЙНА. ЭНЭ ТОХИОЛДОЛД ҮНДЭСЛЭН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД, ХӨГШИД УНАХААС СЭРГИЙЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙЛГҮЙ ДЭЭ, ХЯТАДУУД...
Өндрөөс гол руу хэн үсэрч чадахав дээ. Адилхан л живнэ ш тээ
altsganasan heden zuun hujaanuud hudlaa toirch guij huruu garaaraa zaahaas uur yuuch hiihgui baliar amai bodson dotuur har sanaatai hunii sugnuud