“United Airlines” компанийн Бойс-Финикс чиглэлд нислэг үйлдэж байсан онгоц ослын буулт хийсний дараа нисгэгч Скотт Уорлд 155 зорчигчдоо зориулж 30 пицца захиалж, дайлсан байна.
Энэ үйлдлийнхээ ачаар тэрбээр олон нийтийн сүлжээнд алдаршаад байна. АНУ-ын нисэх хүчин, иргэний агаарын тээврийн салбарт 30 жил ажилласан Уорлд нисэх онгоцны буудалд хүлээх мэдрэмжийг сайн мэддэг тул зорчигчдодоо таатай зүйл хийхийг хүссэн гэж ярьжээ. Нислэгийн үеэр нэг зорчигч ухаан алдаж унасан тул ослын буулт хийсэн байна. Онгоцонд эмч байсан хэдий ч нисгэгч эрсдэл гаргалгүй, онгоцыг буулгахаар шийджээ.
“United Airlines” компани нисгэгчийнхээ санаачилгыг сайшаан дэмжиж, пиццаны төлбөрийг түүнд нөхөн олгосон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Good job