Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэ өнгө төрхтэй болгосон залуус дахин нэгдэж, энэ удаа Мөнгөн завьяагийн нүхэн гарцыг тохижуулахаар болжээ.
Энэ удаад бүтээлч залуус Увс нуур, Хөвсгөл далай, Отгонтэнгэр хайрхан, Их газрын чулуу, Хэцүү хад зэрэг байгалийн гайхамшгийг дүрслэхээс гадна мазаалай, ирвэс зэрэг амьтдыг уран бүтээлээр харуулна. Монгол орны онгон байгаль, түүх, үндэсний онцлогийг орчин үеийн урлаг, гэрэлтүүлгийн шийдэлтэй хослуулахаар төлөвлөсөн байна.
Ингэснээр тэд гадаад, дотоодын аялагчид болон иргэдэд Монголын гайхамшгийг нэг дороос мэдрүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулсан бүтээлч орчин бий болгохыг зорьж байна.



Сэтгэгдэл ( 3 )
Төв талбай угааж, нүхэн гарцуудыг өөрсдийн уран бүтээлээр чимж буй энэ залуусын сэтгэл, зүтгэл үнэнхүү гайхамшиг, бахархал юм. Эдгээрийг харж баясахын зэрэгцээ хайрлаж гамнах нь МОНГОЛОО гэх бүхний ҮҮРЭГ!
Yaasan ix mongotoi yum.
зүгээр л баярлалаа.