Сүм рүү хөтлөх шат хийхэд найман жил зориулжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

 

Энэтхэгийн иргэн Ганаури Пасван гэгч чулууны дархан Бихар муж дахь 460 м өндөр уулын оройд байрладаг Баба Ёгешвар Нат сүм рүү хөтлөх шатыг чулуугаар хийхэд найман жилээ зарцуулж, олон мянган сүсэгтэн олны талархлыг хүлээгээд байна.

Ингэхдээ тэрбээр зөвхөн алх, цүүц хоёр л ашиглажээ. Шива бурханд мөргөхийг хүссэн нутгийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдэд тус сүмд очиход хүндрэлтэй байжээ. Чулуу ихтэй, эгц уул руу гарах жим байгаагүй тул зарим мөргөлчид бэртэхэд хүртэл хүрч байсан аж. Ачааны тэрэгний жолооч хийж байгаад чулууны дархан болсон Ганаури Пасван мөргөлчид ямар хүнд замыг туулдгийг харж, шат хийхээр шийдсэн байна. Чулуу авах мөнгөгүй тэрбээр уулын чулуу ашиглажээ. Ингэхдээ тэр зөвхөн алх, цүүц л хэрэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top