Энэтхэгийн эрх баригчид Хималай уулын гүнд 90 гаруй цаг гацсан ажилчдыг гаргаж авахын тулд олон улсаас тусламж хүсжээ.
Ингэхдээ Энэтхэгийн тал 2018 онд агуйд гацсан хүүхдүүдийг амжилттай аварч байсан Тайландын аврагчдын багт хүсэлт тавьсан байна. Өнгөрсөн ням гарагт Уттаракханд мужид Хималайн ууланд барилгын ажил хийж байсан хонгил нурж, 40 ажилчин гарах боломжгүй болоод байна. Тэдний заримынх биеийн байдал хүнд байгаа тул аврах ажлыг яаравчлах шаардлага гараад байна. Одоогоор, Норвег, Тайландын тусгай багуудаас зөвлөгөө, тусламж аван ажиллаж байгаа ба Тайландын тал агуйд гацсан хүүхдүүдийг аварсан багт хандсан байна.
2018 онд Тайландын Тхам Луанг агуйд гурван долоо хоног гацаад байсан 12 бяцхан хөлбөмбөгч, дасгалжуулагчийн хамтаар амжилттай аварч байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )