Үхлээс минутын зайд: Эрэлхэг өсвөр настнууд томчуудыг аварсан баатарлаг түүхүүд

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

Москва мужийн “Крокус сити холл”-д оюутан, сурагчид өлгүүрчин, тасалбар хураагчийн цагийн ажил хийн, мөнгө олдог. Тэр аймшигт өдөр тэд томчуудыг суман дундуур барилгаас гарган, амийг нь аварсан баатарлаг гавьяа байгуулав.

Хар дарсан зүүд мэт Крокус

- Тэр биеэ даахыг хүсдэг. Мөнгө хураана. Бид “Митино” метроны буудлаас холгүй амьдардаг тул түүнийг тэнд цагийн ажил хийхийг зөвшөөрсөн гэж алан хядах ажиллагаа болсон “Крокус сити холл”-д ажиллаж байсан 15 настай Виктория  охины ээж Алена Волчихина ярьжээ.

- Хувцасны өлгүүр “-1” давхарт байрладаг тул бид дээр юу болж байгааг хараагүй. Зөвхөн буудаж байгаа юм шиг чимээ гарахыг л сонссон гэж Виктория дурсжээ. Гэнэт хүмүүс гүйлдэж эхэлсэн. Юу болж байгааг ойлгоод би их айсан. Алан хядах ажиллагаа гэж толгойд орж ирсэн.

Гуравдугаар сарын эхээр АНУ-ын элчин сайдын яам хүмүүс олноор цугларсан газар халдлага гарч болзошгүй гэж сэрэмжлүүлж байсан. Есдүгээр ангийн сурагч охины хэлснээр, энэхүү мэдэгдлийн дараа “Крокус сити холл”-ын захиргаа нэмэлт зааварчилгаа өгсөн байна.

Тэр үед л өсвөр насны охин өөрт нь хамгийн ойр гурван гарцыг тогтоож авчээ. Энэ л мэдлэг зөвхөн өөрийнхөө төдийгүй олон арван хүний амийг аврахад тусалжээ. Тэр тэдэнд гудамж руу гарах замыг заасан.

- Хамгийн аюулгүй гарц агуулахаар гарах хаалга байсан. Дээшээ гарах шаардлагагүй. Би доор арван минут байсан. Хүмүүст хаашаа гарахыг зааж өгсөн. Дараа нь өөрөө гудамж руу гарсан. Тэр 10 минутыг одоо хүртэл хар дарж, зүүдэлдэг гэж Виктория ярина.

“Крокус”-т юу болж байгаа тухай Викагийн ээж охиноосоо дуулжээ. “Утсаа авсан чинь “Ээж ээ, энд буудаж байна” гэж охин минь хэлсэн. Би цочирдолд орсон. Би 10-12 минутын дараа л тэнд очсон байсан. Охин маань гүүр давж, тэнд бид уулзалдсан. Би түүнийг чанга гэгч тэвэрч аваад, зогсоод л байсан. Түүнийг дахин өөрөөсөө хааш нь ч явуулмааргүй байсан гэж Алена өгүүлэв.

Үхлээс минутын зайд

- Гүүрэн дээр гараад айсан. Эргэн харахад “Крокус” галд автсан байсан. Тэгэхэд л бидэнд юу тохиосныг ойлгосон гэж Тимур Гуреев ярьжээ.

Тимур найз Андрей Горбуновын хамтаар “Крокус”-т жил гаруй ажилласан архгууд. Тэд хоёулаа Оросын Холбооны хамгаалалтын албаны 1574-р сургуулийн сонсогчид.
- Бид гол хаалган дээр тасалбар шалгаж байсан.

Бусдын адил буун дуу гарахад салют буудаж байна л гэж бодсон.

Хүмүүс бүгд л тэгж ярьцгааж байсан. Харин хүмүүс орилолдож, газарт унаж эхлэхэд л нэг л биш гэж ойлгосон хэмээн Андрей Горбунов дурсан ярив. Ойрхон ослын гарц байсан. Тэр нь ажилчдын өрөө, тасалгаагаар дамждаг 15-р хаалга. Эхлээд би өөрөө агуулах руу гүйсэн. Миний араас нэг ах зургаа орчим насны хүүхэдтэйгээ явж байсан. Хүүхэд нь чанга уйлж байв.

Тэгэхэд л би хүмүүс хааш явахаа мэдэхгүй шүү дээ. Харин бид мэднэ гэж бодоод буцаж гүйсэн. Хожим нь бид үхлээс хэдхэн минутын зайд байсан гэдгээ ойлгосон.

“Крокус”-т цагийн ажил хийж, халаасны мөнгөө олдог энгийн сурагч, оюутнууд маш богино хугацаанд юу хийхээ ойлгож, хүмүүсийг гаргаж эхэлжээ. Ослын гарц зөвхөн ажилчдад байдаг картаар онгойдог. Хөвгүүдийг аз түшжээ. Екатерина картаараа хаалгыг нээв. Алан хядагчдын үл мэдэх ажилчдын тасалгаагаар дамжаад л минутын дараа гэхэд хүмүүс гудамж руу гарч байлаа. Харин гадаа харьцангуй аюулгүй.

-Би доош өлгүүр рүү бууж, үзэгчдэд номероор нь хувцсыг нь олгож байхыг харсан. Онц байдал болоод байна, түргэн гараарай гэж орилсон гэж Тимур Гуреев ярив. Би тэнд чадах чинээгээрээ л байсан. Ажилчдын радиогоор “Крокус” шатаж байна гэж зарлахад би гарсан. Гадаа хэвлийдээ шархадсан нэг эмэгтэйг харсан. Найзууд болон үзэгчдийн хамтаар бид түүнийг холхон аваачсан.

Хөвгүүд зөвхөн тэд л хүмүүсийн аварсан гэж бичихгүй байхыг хүсэв.Тэдэнтэй хамт Валерия Кобылина, Мария Николаева, Олеся Культина, Яна Тиней гээд олон нөхөд нь байжээ. Нүүлгэн шилжүүлэлт явагдаж байсан бүхий л хугацаанд ажилчдын радиогоор тэдэнтэй хамгаалагчид болон тэдний дарга Андрей Сыропятов холбоотой байж, хүмүүсийг “Крокус”-аас гаргаж байв. Бүгд гарсны дараа Сыропятов тусламж хэрэгтэй хүн байгаа эсэхийг шалгахаар буцсан. Тэрнээс хойш түүнийг хэн ч дахин хараагүй…

Ээж эхлээд ойлгоогүй

-Ээж эхлээд юу болсныг ойлгоогүй. Гудамж руу гарсан даруйдаа би ээж рүү залгасан гэж Москва хотын Автозамын коллежийн нэгдүгээр курсийн оюутан Владислав Рожков өгүүлнэ. Тэр гол хаалган дээр тасалбар шалгаж байлаа. Гэнэт гадаа чанга чимээ гарч эхэлсэн. Удалгүй хаалга орчим автомат буун дуу гарчээ. Тэр юу болж байгааг харж ч амжаагүй байтал хүмүүс түүнийг хаалганаас холдуулжээ. Бүгд л сандралдаж эхэлсэн байна.

Владислав 17 настай. Гэхдээ тэр онцгой нөхцөл байдалд хүмүүсийг аюулгүй газар руу хүргэх ёстой гэдгийг заалгаж байв.

Харин хамгийн аюулгүй газар хаана вэ? Ажилчдын гарц. Учир нь хаалга зөвхөн ажилчдад байдаг картаар онгойдог. Тийш л тэр хүмүүсийг дагуулав.

Доод давхар руу буулгаж, цааш гарц руу дагуулжээ.

Үүний дараа “хамгаалалтын төв” руу буцаж очсон. Доор байдаг. Ахлагчдад юу болж байгаа тухай хэлэхээр очсон ч төвд хүн байсангүй. Үнэндээ би их сандарсан гэж Владислав ярив. Харин миний араас 10-20 хүн даган явж байсныг сая л нэг анзаарсан. Тэдний дунд байсан гурван хүүхэд айж, уйлж байсан. Утаа үнэртэж эхэлсэн. Тиймээс тэднийг түргэн гудамж руу гаргасан.

Ээжтэйгээ утсаар ярьж, бүх зүйл хэвийн гэж хэлсэн. Гэртээ харихад ээж нь хүүгээ ямар тамаас амьд гарсныг хэдийн мэдээнээс олоод мэдчихсэн байжээ. Тэр байтугай хүмүүсийн амийг аварсан. Ээж өдгөө хүүгээрээ маш их бахархан сууна. Харин Владиславт амаргүй байсан. Хэрэг явдал гарах үед айгаагүй, айж ч амжаагүй. Бүх зүйл дууссаны дараа л цочирдсон. Өдгөө түүнд сэтгэл зүйч зөвлөгөө өгч байгаа. Аажмаар тайвширч байгаа.

Бодолдоо өөрийгөө оршуулсан

Сэтгэл зүйчийн тусламж 17 настай Елизавета Тереховад ч илүүдэхгүй. Тэр орой Елизавета танхимд тасалбар шалгагчаар анх удаа ажиллаж байв. Тиймээс хаашаа гүйх, юу хийхээ ойлгохгүй байжээ. Тэр Москвагийн Улсын боловсролын цогцолбор сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Елизавета найз залуудаа төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөхийн тулд “Крокус”-т цагийн ажил хийхээр шийджээ. Тэр орой найз залуу нь ч тэнд байв. Залуу ч гэсэн хүмүүсийг, дараа нь өөрийгөө аварчээ.

Гуравдугаар сарын 22-ны өдрийн тоглолт. Тоглолт эхлэх гэж буйг анхааруулсан хонх гурав дахь удаагаа дугарав. Елизаветаг танхимаас хоёрдугаар давхрын урсдаг шат руу очиж, хожигдсон үзэгчдийг өлгүүр рүү явуулахыг даалгажээ. Тэр үед л эхний буун дуу гарч эхэлсэн байна. Доор хүмүүс гүйлдэж, сандралдаж эхэлсэн. Биднийг дотор байхад нэг эмэгтэй бидэн рүү ирж, “Тэр миний нүүр рүү цохичихлоо” гэж хэлсэн. Тэр эмэгтэй тэр чигтээ цус болсон байсан. Уйлаад л. Би үнэхээр айсан гэж охин ярина.

Энэ үед танхимд буун дуу гарч эхэлсэн ба хүмүүс танхимаас зугтан гарч байв. Елизавета бусад ажилчдын хамтаар том баганын ард нуугдан, хүмүүсийг араасаа дагуулан ажилчдын гарц руу дагуулан зугтсан байна.

Би шатаар хөлөө хагас нугалан бууж байсан. Намайг ч гэсэн буудсан юм шиг санагдсан. Бодолдоо би өөрийгөө оршуулж билээ. Дараа нь хамт ажилладаг ах нарт л итгэсэн. Тэд аюулгүй газар явж байна гэсэн гэж оюутан бүсгүй өгүүлжээ. Елизавета хамт ажилладаг ах нарын хамтаар хүмүүсийг нэгдүгээр давхарт буулгаж, концертын танхимаас зайтай хаалгаар гаргажээ. Тэр үед шал цусаар будагдсан байсан гэж Елизавета дурсав. Ослын шатаар бүгд зогсоол руу гарцгаасан байна. Тэнд Елизавета найз залуутайгаа таарч, Павшинскийн гүүр рүү гүйцгээсэн байна. Эргэн харахад “Крокус” утаанд автсан байв. “Шөнө би дахин харж дарж зүүдэлсэн. Сэтгэл зүйчтэй уулзахаар цаг авсан байгаа. Аав, ээж дахин цагийн ажил гэж ярилтгүй гэсэн. Гэхдээ би дахин багийнхантайгаа ажиллахад бэлэн. Би одоо айхаа больсон” гэв.

Харин энэ үеэр

Түгжрэлээс болоод хоцорчээ. “Би эхнэртэйгээ хамт байж, цагийг өнгөрүүлэхийг хүссэн. Концерт үзэнгээ. Гэвч замдаа түгжрэлд орсон. “Крокус”-т ирэхэд гал маналзаж байв. Эргэн тойронд эмч, гал сөнөөгч, цагдаа нар байсан. Хүмүүс сандралдан, зарим нь цусанд будагдсан байсан” гэж Москвагийн Улсын боловсролын цогцолбор сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Макар Хохлов ярив. Тэр 21 настай. Машинаасаа буун, цагаа хартал 21.00 цагийг зааж байжээ. “Крокус”-аас нимгэн даашинзтай гүйн гарч ирсэн эмэгтэйг машиндаа суулган, ус өгч, дулаацуулжээ. Тэр эмэгтэй тэр чигтээ цус болсон байсан. Гэхдээ миний ойлгосноор түүний цус биш. Эмэгтэйн ярьснаар танхимд байхад энэ бүх зүйл болжээ. Газарт хэвтэн, байдал намжихыг хүлээсэн байна. Өлгүүрийн хүүхдүүд харин түүнийг гадагш гаргажээ.

Залуу хос эмэгтэйн хүү иртэл хүлээн, дараа нь гэртээ харьцаасан байна. Маргааш өдөр нь эргэн ирж, амь үрэгдсэн хүмүүсийг дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөжээ. Ойрын үед концерт бүү хэл худалдааны төв рүү очихгүй гэж Макар ярина.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(192.82.66.181) 2024 оны 03 сарын 29

Орос хүний мөн чанарыг хүүхэд өсвөр залуус нь хүртэл тодхон харууллж байна. Ёстой мундаг, баяр хүргэе. Оросууд нэгэн цагт монголчуудыг ч амь хайргүй хамгаалсан билээ.

4  |  0
Зочин(103.168.34.96) 2024 оны 03 сарын 29

Цагийн ажилд хүүхдүүд авч ажиллуулсан нь сайн хэрэг болж олон хүнийг аварчээ.Залуус зоригтой шийдвэр гаргах хурдтай цог золбоотой байна

4  |  0
Top