ОХУ-ын Бүгд Найрамдах Дагестан Улсын нийслэл Махачкала, Дербент хотуудад үнэн алдартны хоёр сүм, жүүдийн сүм болон ЗЦ пост руу халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн, 15 цагдаа амиа алдаж, 13 цагдаа шархаджээ. Халдлага үйлсэн зургаан этгээдийг устгажээ. Дербент хотод сүмийн санваартан, Махачкалад сүмийн харуул нар амиа алдсан байна. Дербентийн сүмд халдлагын үеэр байсан хүмүүс азаар амьд үлджээ.
Халдлагын дараа үнэн алдартны сүм, жүүдийн сүм хоёр шатжээ. Дербент хот болон Махачкалагийн Магомедтагировын гудамжинд террористууд, хууль хүчнийхний хооронд буудалцаан болсон байна. Энэ үеэр Дагестаны Сергокалы тосгонд үл таних этгээдүүд цагдаагийн машин руу гал нээжээ.
Дагестан дахь нөхцөл байдлыг эрх баригчид бүрэн хяналтдаа авсан бөгөөд гурван хоногийн гашуудал зарлаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Халдлага үйлдэгчид 6-уулаа л байсан гэхээр 15 цагдаа алагдаж, 13 шархадсан гэдэг ч цагдаагийн хувьд сайн юм биш дээ, Оросын цагдаа бэлтгэл муутай, цэргийн албанаас зугтагсдаар дүүрсэн байна л гэсэн үг ш дээ