Дагестаны халдлагаар 15 цагдаа амиа алджээ

2024 оны 06 сарын 24

Дагестаны Махачкала, Дербент хотуудад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, хамгийн цөөхөндөө 17 хүн амиа алджээ. Дагестанд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлаад байна.

Тус бүгд найрамдах улсын тэргүүн Сергей Меликовын албанаас мэдээлснээр гашуудлын өдрүүдэд Дагестан даяар төрийн далбааг бөхийлгөж, соёлын байгууллага болон телевиз, радио бүх зугаа цэнгэлийн үйл ажиллагаа, нэвтрүүлгээ зогсооно.

Халдлага үйлдсэн этгээдүүд алагджээ. Тэд ням гарагийн орой Дербент хотын еврейн болон үнэн алдартны шашны сүмүүд рүү, Махачкала дахь Замын эргүүлийн албаны пост руу халдсан юм. Мөн хэдэн цагийн дараа Дербент хотоос холгүй орших Сергокала тосгонд буудалцаан болсон байна.

Халдлагын улмаас 15 цагдаа, хэд хэдэн энгийн иргэн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2024 оны 06 сарын 24

MUUSAIN ADGIIN MUSLIMUUD BNA DAA

1  |  0
Top