Туркийн Анкара хотын төвд алан хядах ажиллагаа хийхийг завдсаны төлөө Туркийн Зэвсэгт хүчин Иракийн хойд нутаг дахь Курдистаны Хөдөлмөрийн намын объектуудад агаараас цохилт өгсөн тухай Туркийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Агаарын цохилтот Иракийн Метина, Хакурк, Кандил, Гара дахь КХН-ын 20 объект өртсөн байна. Мөн олон тооны алан хядагчдыг устгасан гэж мэдээлэлд тодруулжээ.
Аравдугаар сарын 1-нд Туркийн дотоод хэргийн яамны байрны дэргэд алан хядах ажиллагаа болж, хоёр цагдаа шархаджээ. Алан хядагчдын нэг нь өөрийгөө дэлбэлсэн бол хоёрдохыг нь устгасан байна. Дэлбэрэлт болохоос өмнө хэд хэдэн буун дуу гарчээ. Террорист ажиллагаа болсон дүүрэгт Туркийн парламентын ордон байрладаг байна. Хожим нь Туркийн хууль хүчнийхэн тус газар 10 кг дэлбэрэх бодис болон олон төрлийн зэвсэг илрүүлжээ. Алан хядагчдын нэг нь Курдистаны Хөдөлмөрийн намын гишүүн байсан гэж Туркийн дотоод хэргийн яам тодруулсан байна. Хоёрдох алан хядагч хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )