ОХУ-ын Москва орчмын Красногорск хотын “Крокус сити холл” төвд үл таних этгээдүүд гал нээсний улмаас 60 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Тус төвд “Пикник” хамтлагийн концерт болж байжээ.
Москва хотын болон Москва орчмын оршин суугчдыг цусаа хандивлахыг эрх баригчид уриалж байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, 115 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс тав нь хүүхэд. 60 хүний биеийн байдал хүнд байна.
Үл таних этгээдүүд Калашников автомат буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд их хэмжээний сум, зэр зэвсэгтэй байжээ.
Цогцолборт буун дуу гарсны дараа, дэлбэрэлт болж, улмаар гал гарсан байна. Барилгын 30 хувь нь галд автаж, гал сөнөөгчид нийт 100 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Гал унтраахад нисэх хүчнийг дайчилж, нисдэг тэрэгнээс нийт 160 тонн ус асгасан байна. Галыг орон нутгийн цагаар 0.55 цагт цурамд оруулсан байна.
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо алан хядах ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Москва хотын Улаан талбайг бүрэн хамгаалалтад авч, нисэх онгоцны буудал, вокзалд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаад байна.
Москва хот болон Москва орчимд олон нийтийн бүх арга хэмжээг цуцалжээ.
Олон улсын реакци
Цагаан ордон болсон үйл ядалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн байна.
Риа Новости агентлагийн мэдээлснээр, АНУ гуравдугаар сарын эхээр Москва хотод алан хядах ажиллагаа явуулахаар бэлтгэж буй тухай мэдээлэл авч, Оросын эрх баригчдад анхааруулсан бөгөөд өөрийн иргэдийг олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж байв.
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Киев болсон үйл явдалд холбоогүй хэмээн мэдэгджээ.
Олон улсын төр, засгийн тэргүүнүүд эмгэнэлээ илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 9 )
Үйлийн үр хаалга андуурдаггүй
новшийн фашист хохолууд одоо хайр найргүй устгаа
Өөрөө унасан хүүхэд уйлдагүй...
сумны шархнаас Нас барсан залуусын тоо 114 хүрлээ, 1990 онд төрсөн түркээр дамжиж ирсэн 500 мянган рублээр хүн буудсан гээд нэг кавказ залуу байна даа
Dain baildaan muu .Mash olon eej aavuud ur huuhduud buh hairtai humuuseesee hagatsaj bgaa uurd ..Ali ulsiig ni ch muulahgui .Oros .Ukraina , USA , evropiin holbood bugdeeree evlereesei .Dain dajin gedeg chini mash muu . Saihan tsav hurdan ireed USA , Russia , Ukraina , Evropiin holbood bugd enhiin heleltseert suuj hoorondoo gar barin бие биенээсээ уучлал гуйн инээмсэглэн дайн байлдаанаа зогсоон энхийн хэлэлцээрт сууна гэж итгэж байгаа . Дэлхийн бүх улс бүх шашин шүтлэг хоорондоо эв найртай харилцан бие биесээ хүндэтгэцгээж энх тайвнаар зэрэгцэн оршино гэдэгт би итгэж буй .
Orosiin ard tvmend emengel ilerhiilij bainaa. orosuud dor olj hair nairgui ustgan daa aluurchidiig bol. ene bol amerik baruunii tusgai alvadiin hiij bui hereg dee..
,,Путин гуай\nОрос улс маш том нутагтай, маш их баялагтай мөртлөө яах гэж дайн хийгээд байдаг юм бэ\nТа нарт юу дутаад байгаа юм бэ
Бут Зад Үсэр Сөнө Пад Сухай аа .. Путлерийн орос