Энэтхэгийн аврагчид Хималайн уулан дахь хонгилын нуранги дор гацаад байсан бүх 41 ажилчныг эсэн мэнд гарган авчээ. Тэд газар дор 4.5 км гүнд 17 хоногийг өнгөрүүлсэн байна.
Аврагчид юун түрүүнд нурангид нүх гарган, барилгын ажилчдыг хүнс, ус, хүчилтөрөгчөөр хангаж байжээ. Аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон ба ажиллагааны сүүлчийн шатанд Энэтхэгт “уурхайчин хархнууд” хэмээн нэрлэдэг аврагчдын тусгай багийг дайчилсан байна. Эдгээр аврагчид нүүрсний уурхай зэрэг маш давчуу орон зайд ажиллах чадвартай аж.
Силкяра туннел нь индуис шашинтнуудын даяанчлалын гол гол газруудын холбосон 890 км урт зам барих “Чар Дхам” төслийн нэг хэсэг юм. Төслийн нийт өртөг нь 1.5 тэрбум ам.доллар аж. Төсөл нь дэлхийн хамгийн өндөрлөг, газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Хималайн уулсаар дайран өнгөрч байгаа нь барилгын ажилд хүндрүүл учруулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )