Эхийнхээ амийг аврахын тулд 10 настай хүү хүнд мэс засалд оржээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

БНХАУ-д цусны хорт хавдартай ээжийнхээ амийг аврахын тулд 10 настай хүү нугасны донор болсон тухай “Asia One” хэвлэл онцолжээ.

Гэр бүлийнх нь гишүүдээс хүү л ганцаараа ээжийнхээ донор нь болох боломжтой байжээ. Түүнээс 30 гаруй шинжилгээ авсны эцэст эмч нар ээж, хүү хоёрын эс тохирохыг тогтоожээ. Мэс заслын өмнө цусны үүдэл эсийг нэмэгдүүлэх зорилгоор хүүд долоон тариа хийсэн байна. Ийм тариа хийлгэсэн өвчтөнүүд хүчтэй өвдөлт мэдэрч, сөрөг үр дагавартай тулгардаг байна.

“Би ээждээ амласан. Аав дэргэд байсан болохоор би айгаагүй. Мэс засал гурван цаг үргэлжилдэг. Ээжийгээ аврахын тулд би бүхнийг хийхэд бэлэн” гэж Жао Сюани мэс заслын өмнө ярьсан байна.

Нугас шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ. Зоригтой хүүгийн ээжийг дараагийн шатны удаан эмчилгээ хүлээж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.21.224) 2022 оны 09 сарын 04

Яасан уярмаар мэдээ вэ 10 хан настай алагхан үр нь ээжийгээ амьдруулжээ

0  |  0
Зочин(202.9.46.3) 2022 оны 09 сарын 05

Ээжийгээ аврахын тулд хичээж байгаа жаахан хүүдээ баярлалаа. Ээж нь эдгэнээ миний зоригтой хүү минь.

3  |  0
Баянаа(66.181.161.91) 2022 оны 09 сарын 04

Чөмөг л дөө.\nМундаг хүү юм аа

3  |  0
Зочин(64.119.16.111) 2022 оны 09 сарын 04

Нугас бишээ, чөмөг байхдаа

2  |  0
Top