Хөлбөмбөгч Курт Зума муураа өшиглөсний төлөө 340 мянган ам.долларын торгууль төлнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Английн хөлбөмбөгийн “West Ham United” клубын хамгаалагч Курт Зума муураа өшиглөсний төлөө тодорхой хугацаанд тоглолтуудаас хасагдаж, 250 мянган фунт буюу 340 мянга орчим ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Түүнчлэн, тэрбээр хоёр муураасаа салсан байна.

Курт Зумагийн дүүгийн олон нийтийн сүлжээнд тавьсан дүрс бичлэгт алдарт хөлбөмбөгч бенгал үүлдрийн муураа өшиглөж, цохиж байгаа нь гарчээ. Британийн хэвлэлүүд муур ваар хагалсны төлөө ингэж шийтгүүлсэн гэж үзэж байна.

Дүрс бичлэг олон нийтийн дунд хурц шүүмжлэл дагуулаад байна. 200 мянга орчим хүн хөлбөмбөгчийг хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаарджээ. Их Британийн хуулийн дагуу амьтны эсрэг хүчирхийлэл үйлдвэл их хэмжээний мөнгөн торгууль, тав хүртэлх жил хорих ял оноодог байна.

Үүний хариуд эхлээд Зума, дараа нь “West Ham United” клубын дасгалжуулагч уулчлал эржээ. Гэсэн ч шуугиан үл намжиж, муурыг алдартай одууд, клубын ивээн тэтгэгчид хамгаалж эхэлсэн байна. Эссекс гүнлэгийн цагдаа хэргийг шалгаж эхэлсэн ч удалгүй хэргийг хаасан байна.

Үүнтэй зэрэгцэн Британийн амьтан хамгаалах хатан хааны нийгэмлэг Зумагийн тэжээдэг хоёр муурыг авчээ.

Клубын ивээн тэтгэгч “Vitality” компани ивээн тэтгэхээ түр зогсоож, клубын удирдлагуудын дараагийн алхмыг хүлээх болно гэж мэдэгдсэн бол “Experience Kissimmee” компани мөн ивээн тэтгэгчийн харилцаагаа авч үзнэ гэж мэдэгджээ. “Adidas” компани Зуматай байгуулсан гэрээгээ цуцлахаар болсон байна.

Курт Зума клубээс нь оногдуулсан торгуулийг даруй төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ мөнгө амьтан хамгаалах санд очих гэнэ.

Курт Зума нь Францын арслан, муурын төрөл зүйлийн амьтан хамгаалах “Seed” буяны байгууллагын албан ёсны элч гэнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(178.174.229.45) 2024 оны 06 сарын 19

MONGOLCHUUD BOL ERDUU L 1 MUU ZERLEGUUD SHTEE AMITAN HAMGAALAH URUVDUH SETGEJ GJ BHGUI TIIM YUM MEDEHGUI

0  |  0
Муур(66.181.161.25) 2022 оны 02 сарын 13

Саяхан нэг муурнаас болж гадуур юу бололоо.

0  |  0
hogiin nowsh(60.119.113.224) 2022 оны 02 сарын 11

hogiin nowsh uuriig ni ushigluud alah umsaa

0  |  0
(59.153.113.169) 2022 оны 02 сарын 10

mongoluudin seteghui bol ene nigerees doordnuu gehees iluudehgui

0  |  0
. (176.234.135.85) 2022 оны 02 сарын 10

Ergvv har hvvr ve. Yah gej amitan tejeedegii

0  |  0
Зочин(202.126.90.29) 2022 оны 02 сарын 10

Инээдтэй юм. Манайхан бол авгай хүүхдүүдээ зодоод амьдардаг.

0  |  1
Top