Их Британийн сайд гэртээ Украины дүрвэгсдийг байрлуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 25

Их Британийн Эрчим хүчний аюулгүй байдлын сайд Грант Шаппс ОХУ Украины нутаг дэвсгэрт дайран орсноос хойших нэг жилийн хугацаанд том хүүгийнхээ өрөөнд Украины гурван дүрвэгч, тэдний нохойг байрлуулж байна.

“Sky News” хэвлэлд мэдээлснээр, сайд Шаппс гэртээ Украины дүрвэгч Снежана Чайкина гэгч эмэгтэй, түүний долоо настай хүү, эх болон Макс нохойг байрлуулсан байна. Украины дүрвэгсдийг орон байраар хангах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэж Грант Шаппс онцолжээ. Тэрбээр дүрвэгсдэд өөрөө тусламж үзүүлж байгаа ч хууль бус цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авахын төлөө байр суурь баримталдаг.

 

 

Аялал жуулчлалын компанид менежер ажилтай Снежана дайн эхлэхэд нөхрөө орхин, эх орноосоо дүрвэжээ.
 

Польш улсад байхдаа тэрбээр түр орон байр хайж байгаа зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсныг нь Шаппсыг охин олж харсан байна. Тэрбээр Их Британийн улстөрчийн гэрт дахин нэг жил орчим хугацаанд байрлахаар төлөвлөж байна. Түүний нөхөр хөлдөө шархдаж, армиас чөлөөлөгдсөн тул гэр бүлийнхэнтэйгээ нэгдэхээр Их Британид ирж байгаа аж.

Сайд Грант Шаппсаас гадна Украины дүрвэгсдийг Засгийн газрын гишүүд болох Роберт Женрик, Викториа Прентис болон парламентын гишүүн Энд Макдональд нар өөрийн гэртээ байрлуулж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУНДАГ ЮМАА(192.82.65.180) 2023 оны 05 сарын 05

АНГЛИЧУУД УХААЛАГ ГЭЖ ҮНЭН ЮМАА. Ямар ч байсан зовж зүдэрч буй гэмгүй Украинчуудад сайн хандаж байгаад нь бурхан 100 хувь адислалыг хүртэхээр гайхалтай хэрэг болжээ.

0  |  1
Хаха (203.91.115.46) 2023 оны 05 сарын 05

Балай шахуу юм

1  |  0
ЖҮЖИГ(64.119.22.104) 2023 оны 05 сарын 05

ЖҮЖИГ

3  |  0
Top