АНУ “Украины нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд тус улсаас 82 мянга гаруй дүрвэгчийг хүлээж авчээ.
Дүрвэгсэд гэр бүлээрээ АНУ-д очиж, хүмүүнлэгийн зөвшөөрлөөр хоёр жилийн хугацаатай тус улсад байх эрхтэй болж байгаа юм. Уг хөтөлбөр нь Украины дүрвэгчдэд дэмжиж туслахаар АНУ-ын Засгийн газрын санаачилгаар хэрэгжүүлж буй арга хэмжээ аж.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж, дэлхийн энх тайвны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргасан байна.
Жо Байден, Зеленский нар утсаар ярих үеэрээ мөн Украин улсын оролцох Их 7-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөх байр суурийг зөвшилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )