Их Британийн олон нийтийн байгууллагууд Украины олон зуун дүрвэгчийн нэрийн өмнөөс Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пателын эсрэг нэхэмжлэл гаргахаар зэхэж байна гэж “Guardian” хэвлэлд мэдээлжээ.
Шүүхэд хандах болсон шалтгаан нь Украины дүрвэгсэд виз авахын тулд олон тооны хүнд сурталтай тулгарч байгаа асуудал гэнэ.
Тиймээс олон улсын “Save the Children”, Их Британийн Дүрвэгсдийн зөвлөл Украины дүрвэгсдэд виз олгох процедурыг даруй хөнгөвчлөхийг шаардаж байна.
Одоогоор Их Британийн виз авахаар 86 мянган дүрвэгчид виз олгосон ч дөнгөж 27 мянга нь хилээр нэвтэрчээ.
Түүнчлэн Прити Пателын эсрэг Украины насанд хүрээгүй дүрвэгсдийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргахаар болжээ.
Их Британийн Засгийн газар Украины дүрвэгсдэд виз олгоход хүндрэл гарч байгааг хүлээн зөвшөөрсөн ч одоогийн процедур аюулгүй байдлын шаардлагатай холбоотой гэж тайлбарлаж байна.
НҮБ-ын мэдээллээр, Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш нийт 5.5 сая дүрвэгч хөрш зэргэлдээх орнуудад дүрвээд байна.
Сэтгэгдэл ( 0 )