Их Британи Украинд зээл олгоно

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 22

Их Британи улс Украинд 2,26 тэрбум фунт стерлингийн (2,93 тэрбум ам.долларын) зээл олгох бөгөөд түүнийг Оросын царцаагдсан мөнгөн хөрөнгийн дахин санхүүжилтээс орох орлогоос төлж барагдуулна гэж The Daily Telegraph сонин мэдээлсэн байна.

Ингэхдээ зээлийн хөрөнгөөр Украины эрх баригчдын худалдан авах зэвсгийн сонголтод хориг тавих эрх Их Британийн эрх баригчдад үлдэх ажээ. 2022 онд царцаагдсан ОХУ-ын Төв банкны 220 орчим тэрбум фунт стерлингийн хууль ёсны мөнгөн хөрөнгийн ихэнх хэсэг нь Европын Холбооны гишүүн орнуудын мэдэлд байгаа аж. ОХУ-ын царцаагдсан хууль ёсны мөнгөн хөрөнгөөс орох орлогыг хураах Европын Комиссын үйл ажиллагаа нь 2024 оны нэгдүгээр сард Европын Комиссоос гаргасан царцаагдсан хөрөнгийн дахин санхүүжилтээс орох орлого нь ОХУ-ын өмч биш байх тухай тогтоолд үндэслэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top