Их Британи байдал хурцдахаас эмээж, Украинд онгоц нийлүүлэхээр төлөвлөхөө больсон талаар “Telegraph” сонин мэдээлжээ.
Онгоц нийлүүлэх нь хурцадмал байдалд хүргэх хүчтэй үр дагавар гэж тус мэдээлэлд өгүүлсэн байна.
Мөн Украины зэвсэгт хүчнийг Typhoon сөнөөгч онгоц жолоодож сургахад олон жил шаардагдаж магадгүй аж. Украины зэвсэгт хүчин хуучин Оросын онгоц ашигладаг тул Typhoon сөнөөгч онгоцыг жолоодож сургахад хугацаа хэрэгтэй болох юм.
Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Герман улсын Украин руу Leopard танкийг илгээх шийдвэрийг зөв гэж үзсэн билээ.
Мөн Лондоны зүгээс Соледарт хоёр британи иргэн амиа алдсан талаарх мэдээг баталсан байна.
Сэтгэгдэл ( 0 )