Украины мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулсны дараа энхийн хэлэлцээрийг мөрдүүлэхийн тулд тус улсад цэрэг илгээхэд бэлэн байгаа тухай Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын мэдэгдлийг тус улсад нухацтай хүлээн авахгүй байгаа гэж Их Британийн армийн өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Энэ бүхэн улс төрийн жүжиг. Стармер бодит үр дагаврыг ойлгохгүйгээр хуурай замын цэрэг илгээх тухай ярьж байсан. Харин хожим нь сөнөөгч нисэх онгоц болон цэргийн усан онгоц илгээх тухай илүүтэй ярьж байгаа.Үүнийг хэрэгжүүлэх арай хялбар бөгөөд Украинд байрлах шаардлагагүй болох юм” гэж тэр тэмдэглэжээ.
Их Британийн эрх баригчид Украинд цэрэг байрлуулах ямар нэгэн төлөвлөгөөг дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө боловсруулж амжихгүй аж. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа энэ үед гал зогсоох тухай тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байгаа юм.
“Их Британийн Агаарын цэргийн хүчний нисэх онгоцнуудаар Украины агаарын орон зайд эргүүл хийлгэх асуудлыг ч дөнгөж л хэлэлцэж эхэлж байгаа. Энэ бол улс төр. Энд цэргийн бодлого тусгагдаагүй. Украинд болон хил орчмын бүсэд Оросын 700 мянган цэрэг байна. Украины зэвсэгт хүчинд 1 сая гаруй хүн хүчин зүтгэж байгаа. Ийм нөхцөлд Украины баруун хэсэгт байрлуулсан 10 мянган хүнтэй олон улсын цэргийн хүчин юу ч хийж чадахгүй. Тэр бүү хэл өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй” гэж Их Британийн цэргийн өндөр албан тушаалын төлөөлөгч хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Амьдрал мэддэг хүн гэж арай өөр шүү.