Их Британийн парламентын Нийтийн танхимын (доод танхим) гишүүн асан 55 настай Жек Лопрести Украины талд байлдаж байгаа гадаадын хөлсний цэргүүдийн эгнээнд нэгдэн орсон тухайгаа The Independent сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Лопрести нь 2023-2024 онд тухайн үед эрх барьж байсан Их Британийн Консерватив намын орлогч даргын албан тушаал хашиж байжээ. Тэрээр 2010 оноос 2024 оны долоодугаар сар хүртэл Английн баруун өмнөд нутгийн Филтон болон Брэдли-Сток тойргийг парламентад төлөөлж байсан аж. 2024 оны сонгуулиар тэрээр Лейборист намаас нэр дэвшигч Клэр Хейзелгроувт ялагдсан байна.
“Би ийм легионд элсэх өргөдлөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өгсөн. Миний туршлага, чадварт хамгийн сайн тохирох анги нэгтгэлийг олоход хугацаа орсон юм. Одоогоор би тэргүүн шугамд очоогүй байгаа бөгөөд олон улсын харилцаа, зэвсгийн худалдан авалтын асуудал хариуцаж, ахмад дайчид болон буяны байгууллагуудтай ажиллаж байна” гэж Лопрести ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )