Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Украинд “Challenger 2” танк нийлүүлнэ гэж мэдэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Их Британи Украинд 14 танк нийлүүлэхээр болсон байна. Үүнээс гадна Украины Зэвсэгт хүчин засвар үйлчилгээ, нүүлгэн шилжүүлэлтийн машин, найман “AS90” зэвсэг, “Bulldog” зэрэг хуягт машин, дрон, их буу, пуужин болон “Starstreak” зенит пуужингийн цогцолбор, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дунд тусгалтай пуужингуудыг хүлээн авахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )