Харьковт дүрвэгсдийн цуваа руу гал нээх үеэр 30 гаруй хүн амиа алдсан билээ.
Купянскаас Орос руу явж байсан дүрвэгсдийн таван автомашин руу Украины цэргийнхэн гал нээх үеэр амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байсан талаар Бүгд найрамдах Луганск ард улс гэж өөрийгөө зарлан тунхагласан Луганскаас Москвад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Родион Мирошник мэдэгдсэн байна.
Байнга гал нээж байгаагийн улмаас амиа алдсан дүрвэгсдийн цогцсыг авч чадахгүй байгаа гэнэ.
Оросын цэргийнхэн шархадсан долоон хүнийг галын бүсээс авч, Луганскийн эмнэлэгт хүргэж чадсан байна. Тэдний дунд ч хүүхдүүд байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
фашистууд ийм болохоор л иргэд нь зугтаад байгаан
АНУ ийм л муухай