Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ухаан алдаж, живсэн АНУ-ын сэлэгч Анита Алваресийн амийг дасгалжуулагч нь аварчээ.
25 настай тамирчин усан гимнастикийн тэмцээнд оролцох үеэрээ ухаан алдан, живсэн ба дасгалжуулагч Андреа Фуэнтес усан сангийн ёроолоос түүнийг татаж гаргасан байна.
Алваресийн биеийн байдал сайн байгаа гэж дасгалжуулагч нь CNN агентлагт ярьжээ.
Синхрон сэлэлтийн Олимпын дөрвөн удаагийн медальтан Фуэнтес шавь Алваресийнхаа амийг ийнхүү хоёр дахь удаагаа аварч байна.
Өнгөрсөн онд тамирчин олимпын эрхийн төлөөх тэмцээний үеэр мөн амиа алдах шахаж байжээ. Фуэнтес усан спортын тамирчид удаан хугацаанд амьсгалаа түгжиж, уушгиныхаа багтаамжийг нэмэгдүүлэх дасгал хийдэг ч алдаа гарах нь бий гэжээ.
Фуэнтес шавийнх нь хөл ердийн үеэс илүү цонхигор цагаан байхыг анзаарсан байна. Алварес амьсгал авах гэж уснаас дээш гарахын оронд доошоо явахад нь дасгалжуулагч нь ус руу үсрэн орж шавийнхаа амийг аварчээ.
Анита Алварес өнөөдөр тэмцээнээ үргэлжлүүлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
End ug ni awragch gj 1 heden nuhduud bdin tuuhendee 1udaa ajilaa hiih bolomj garahad ni dasgaljuulagch ni umnuur ni orchjee
Nice