Шумбагч мөнгө шилжүүлэхийг хүлээж байх хооронд хүн живжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 06

Энэтхэгт шумбагч мөнгө шилжүүлэхээс нааш туслахыг татгалзсаны улмаас хүн усанд живсэн золгүй хэрэг гарчээ.

Уттар Прадеш мужийн захиргаанд ажилладаг байсан хохирогч Ганга мөрөнд сэлфи хийх гэж байгаад хөл алдаж, ус руу унасан байна. Найзууд нь түүнийг аврахын тулд ойрхон байсан шумбагчид ханджээ. Харин шумбагч 10 мянган рупий нэхсэн байна. Найзуудад нь бэлэн мөнгө байгаагүй тул онлайнаар шилжүүлэг хийх үеэр хохирогчийг түргэн урсгал авч явсан байна. Мөнгө дансанд нь орсны дараа шумбагч гол руу орсон ч хохирогчийг олж чадаагүй байна. Аврагчид эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.187.148) 2024 оны 09 сарын 13

Энэтхэгийн засгийн газартай газрын тосны үйлдвэр барих гэж яааж будлиаж байгааг хараа биз маш албин зантай хогын хүмүүс байдаг!!!

0  |  0
зочин(66.181.180.184) 2024 оны 09 сарын 13

Энэ бол Энэтхэг зан

1  |  1
boldoo(178.174.229.45) 2024 оны 09 сарын 10

INDIA GJ

4  |  2
Top