Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгэн согтуу эр бизон үхрүүд рүү дайрч, өшиглөсөн тухай тус хүрээлэнгээс мэдээлжээ.
Айдахо мужийн жуулчин бизон үхрийг хөөж, өшиглөснөөр өөрөө гэмтэл авсан байна. 40 настай Кларенс Йодер гэгчийг байгаль хамгаалагчид аварч, эмнэлэгт хүргэжээ. Түүнд тусламж үзүүлсний дараа Галатин тойргийн түр саатуулах байр руу шилжүүлсэн байна. Түүнийг хэд хэдэн зүйл заалтаар буруутгаж байгаа бөгөөд 5000 хүртэл ам.долларын торгууль эсвэл зургаан сар хорих шийтгэл хүлээж байна. Түүнтэй хамт согтуугаар жолоо барьсан хэргээр найз бүсгүй нь саатуулагджээ.
Сэтгэгдэл ( 0 )