Галт тэрэгний хаалганд гараа хавчуулж, дагаж гүйжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 26

Их Британийн нийслэл Лондонгийн метронд нэгэн зорчигч галт тэрэгний хаалганд гараа хавчуулсны улмаас хэдэн метр дагаж гүйхэд хүрчээ.

The Guardian хэвлэлд мэдээлснээр, зорчигч галт тэргэнд сууж амжаагүй бөгөөд хаалга гарыг нь хавчих мөчид галт тэрэг хөдөлсөн байна. Зорчигч гарнаасаа салахгүйн тулд галт тэргийг дагаж гүйсэн байна. Галт тэргэнд явсан зорчигчид машинисттай холбоо барьснаар, галт тэрэг 17 метр явсны дараа зогссон байна.

Top