Колумбын Толима мужид болсон уламжлалт “Корралеха “ бухтай тулалдах шоуны үеэр үзэгчдийн суудал нурсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтэж бэртжээ. Нурангид дарагдсан хоёр хүнийг аврах ажиллагаа явж байна.
Толима мужийн эрүүл мэндийн сайд Марта Палашиогийн мэдээлснээр, золгүй явдлын дараа 322 хүн эмнэлэгт ханджээ. Амиа алдсан дөрвөн хүний нэг нь 18 сартай хүүхэд байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай хүүхэд, морины яргачид шиг л улс байна даа