Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер “Jet Set” шөнийн клубийн дээвэр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 221-д хүрсэн тул үндэсний гашуудал зарласан өдрүүдийг гурван хоногоор сунгажээ.
Санто Доминго хотын онцгой байдлын албаны мэдээлснээр, аврах ажиллагааг албан ёсоор зогсоосон байна. Гэсэн хэдий ч орон нутгийн эрх баригчид эмгэнэлт явдал болсон клубт байсан ойр, дотнынхныгоо эрэн хайж буй хүмүүст туслалцаа үзүүлсээр байна.
Шөнийн клубийн дээвэр нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байна. Эрх баригчид онцгой байдлын албаныхны ажил бүрэн дуссаны дараа энэ асуултын хариулт олдоно гэж мэдэгджээ. Орон нутгийн хэвлэлүүдээр, 2023 оноос хойш кино театрын зориулалтаар ашиглагдаж байсан энэ хуучны байшин олон хүний даац, дууны хүчтэй долгионы нөлөөнд нурсан гэсэн таамаг дэвшүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )