Колумбын арми хар тамхины картелиудад агаараас цохилт өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

Колумбын Нисэх хүчин хар тамхины картелиудад агаараас цохилт өгсний дүнд “Cаrtel del Golfo” картелийн нэг салбарын толгойлогчдыг устгасан тухай тус улсын Ерөнхийлөгч Густаво Петро мэдээлжээ.

Густаво Петро Колумбын Антиокиа мужийн Сеговия хот дахь хар тамхины картелийн зэвсэгт бүлэглэлүүдэд цохилт өгөх тушаал өгсөн байна. Үүний дүнд бүлэглэлийн Гитлер хойтой толгойлогч, орлогчийн хамтаар алагджээ. Нисэх хүчин оролцсон ажиллагааг Ареналес болон Монтефрио мужуудад мөн явуулсны дүнд хар тамхины бүлэглэлийн есөн гишүүнийг устгасан байна. Тэд Зэвсэгт хүчний тусгай анги руу халдлага үйлдсэн хэрэгт холбоотой байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu